СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч уулзлаа. Коронавируст цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх ажил болон дадлага сургуульд идэвх санаачилга гарган ажилласан, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх талаар өөрийн байгууллагадаа сурталчилгаа хийх, ажилтнуудын дархлааг дэмжих, халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад теле болон цахим хичээлийг амжилттай сайн хүргэн ажилласан ажлын үр дүнг үнэлэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар урамшуулал олголоо. Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн байдлыг хангах, сургууль цэцэрлэгийн орчны ногоон байгууламж, тохижилт, хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook