АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид “Авто тээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS5025:2010, Автомашины угаалгын үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS5347:2003 стандартын хэрэгжилтийг хангуулахад орших 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид хийх шалгалтын удирдамж батлагдсан юм.

Шалгалтыг үр дүнтэй зохион байгуулахаар урьдчилсан байдлаар  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хяналт шалгалтыг 5 дугаар сарын 18-29-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа дугуй засварын үйлчилгээ эрхэлж буй 32, агрегат засвар үйлчилгээний 10, тос тослогоо солих үйлчилгээний 18, гагнуурын засварын 11, кузов засварын 10, авто угаалгын  23, суудлын бүрээс оёдлын 1, сэлбэг хэрэгсэл худалдааны 16, нийт 121 иргэн, аж ахуй нэгжүүдээр Нийслэлийн тээврийн үйлчилгээний газар болон 1-19-дүгээр хороодтой хамтран хяналт, шалгалт зохион байгуулж, зөвлөгөө өгөн ажиллалаа.

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook