быстрый займ на карту
Үзсэн: 176

БЭЛТГЭЛ ХАНГАЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын Шуурхай байдлын ахлагч, ахлах ахлагч С.Цэндзэсэм, цэргийн дүйцүүлэх алба хаагчид ээлжит цэрэг татлагын бэлтгэл ажлын хүрээнд үргэлжлэн орсон борооны улмаас үүсэх эрсдэлээс сэргийлэн чингэлэгт байрлуулсан эд аж ахуй, техник хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэрэг татлагын байр, ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчинд цэвэрлэгээ ариутгал хийлээ. 2019 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан Ховд аймаг, Өвөрхангай аймаг, Баянхонгор аймгуудад хугацаат цэргийн алба хааж байгаа цэрэг дайчдын ар гэртэй холбоо барьж ар гэрийн мэндчилгээ, дүүргийн Засаг даргын гарын бэлэг мэндчилгээг хүргүүлэх ажлыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабтай хамтран зохион байгуулж байна. Төрийн хүндэт харуулын тусгай батальон, Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа цэрэг дайчдыг эргэх, бэлтгэл сургуулилтад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook