быстрый займ на карту
Үзсэн: 266

ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 144 БАЙРШИЛД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай А/01 дүгээр захирамж, хүүхдийн эрхийг хамгаалж, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай дүүргийн Засаг даргын 2020 оны А/348 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мэргэжлийн холбогдох байгууллагууд хамтран Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбай, дутуу баригдсан барилга байгууламж, цахилгааны щит, далан шуудуу, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт, үнэлгээг хийж шалгалтын мөрөөр холбогдох газруудад үүрэг чиглэл өгч засвар үйлчилгээг хийж ажиллалаа.

 Нийт 144 байршилд жижиг засвар үйлчилгээг хийж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шонгоос унжсан кабел шугам цэглэх,  ил гарсан кабел шугам далдлах, гэрэлтүүлгийн шон тагжуулах ажлуудыг хийж гүйцэтгэн нийт 60 ширхэг шонд таг хийж, 1200 метр кабел шугам цэгцэлж, 1-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 17 хүүхдийн тоглоомын талбайд засвар үйлчилгээ хийж, барилга угсралтын ажил явуулж байгаа барилгын түр хашаа нь стандартын шаардлага хангаагүй, орчны аюулгүй байдал алдагдсан, хог хаягдлаар дүүрсэн, ухсан нүх овоолсон шороотой  өнгө үзэмжгүй хашаатай нийт 24 байршилд,  24 иргэн аж ахуй нэгж байгууллагуудад 3-7 хоногийн хугацаатайгаар зөрчлийг арилгах, стандартад нийцүүлэх, өнгө үзэмжтэй болгох, эрүүл аюулгүй байдлыг хангасан байх тухай  Мэдэгдэх хуудсыг өгсөн.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн  23 сургууль,  29 цэцэрлэг нийт 52 байгууллагын гадна болон дотоод орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлгүй болон бага эрсдэлтэй цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад үүрэг чиглэлийг газар дээр нь өгч их эрсдэлтэй, дунд эрсдэлтэй 15 цэцэрлэг, 5 сургуулийн удирдлагуудад эрсдэлийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг өгч засвар үйлчилгээг хийлгэж ажиллалаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook