быстрый займ на карту
Үзсэн: 287

ДУЛААЛГЫН АЯНД ХАМРАГДАХ АЙЛ ӨРХИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргээс санаачлан “ДУЛААЛГЫН АЯН”-ыг 2018 оноос хойш зохион байгуулж, гэр хорооллын айл өрхийн дулаан алдагдлыг бууруулж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах ажлуудыг үе шаттай зохион байгуулж ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Зорилтот бүлгийн 23 өрхийн амины сууц болон гэрийг дулаалах төслийг МЭС-тай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол төсөлд хамрагдахаар сонгогдсон айл өрхийн иргэдтэй биечлэн уулзаж, төслийн зорилго, иргэдийн өөрсдийн оролцоо, хамтын ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал солилцлоо. Төслийн ажилд тухайн өрхийн иргэд өөрсдөө биечлэн оролцож гэр сууцаа дулаалах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгэх бөгөөд тодорхой хэмжээний ажлын дадлага туршлагатай болж дараагийн төслүүд дээр ажлын байраар хангагдаж ажиллах юм.

Leave a Reply

  • Facebook