быстрый займ на карту
Үзсэн: 1283

Ажлын хэсэг байгуулах тухай

2013 оны 09 дүгээр сарын 20                          Дугаар A/268                             Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 е хэсэг, 29.2 дахь заалт, Татварын Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.4 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 121 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Татварын Ерөнхий газрын даргын хамтарсан 2013 оны А/866/03 дугаар захирамж, тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, Татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого болон Татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж явуулсугай.

2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Татварын Ерөнхий газрын даргын хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан ерөнхий удирдамжийн дагуу ажиллах дүүргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, хороодод зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус байгуулсугай.

3. Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, Татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг тогтоосон хугацаанд батлагдсан удирдамжийн дагуу хороодод зохион байгуулахыг хороодын ажлын хэсгийн ахлагч нар /хорооны Засаг дарга/-т, дүүргийн тооллого, бүртгэлжүүлэлтийн ажлыг удирдан зохион байгуулж холбогдох дүн мэдээг хугацаанд нь нэгтгэн танилцуулахыг дүүргийн ажлын хэсэг /Б.Мөнхбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook