быстрый займ на карту
Үзсэн: 269

ЧИНГЭЛТЭЙЧҮҮД АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА

Монгол Улсын “Агаарын тухай” хууль, Засгийн газрын 2017 оны “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр батлах тухай” 98 дугаар тогтоол, 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 18/02 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай” 17/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байгууллага нь төрийн болон ТББ, хувийн хэвшлийн олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Монголын эмэгтэйчүүдийн сангийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг нар Хамтран ажиллах Гэрээ байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл арга хэмжээнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны тавигдах шаардлагад нийцсэн эмзэг бүлгийн 23 өрхийн гэр, сууцыг дулаалах, эко жорлонтой болгох төслийн ажил эхэлж, тухайн айл өрхүүдийн амьдралын чанар дээшилж, агаарын болон хөрсний бохирдол зохих хэмжээгээр буурах, улмаар иргэд өөрсдөө төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дадлага туршлагатай болох, ажлын байртай болж өрхийн орлогоо нэмэгдүүлэх нь чухал юм” гэдгийг онцлоод, Төслийн багийн хамт олонд ажлын амжилт хүсч, талархал илэрхийлэв.

Арга хэмжээнд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол болон FONDATION Abbe Pierre, PADEM Oлон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Кевин, төлөөлөгч Б.Болор, МЭС-ийн хөтөлбөрийн менежер Д.Буянжаргал, холбогдох албаны хүмүүс, төсөлд хамрагдах айл өрхийн төлөөлөл, 16 дугаар хорооны идэвхтэн сонгуультнууд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook