Ахмад настны өдрийг тэмдэглэх тухай

2013 оны 09 дүгээр сарын 19                Дугаар A/267                              Улаанбаатар

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 8 дугаар зүйлийн 8.3.2, Баяр ёслол, тэмдэглэлт өдрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргын 2013 оны А/889 тоот захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЛАХ нь:

1.Уламжлал болгон зохиогддог Монголын ахмадын өдрийг “Настны хэлж буй ирээдүйг бид хүсч байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:   Б.Мөнхбат                Засаг даргын тамгын газрын дарга

Гишүүд:                           Б.Мөнгөнсүх             Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга

Ж.Эрдэнэбат           Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Э.Энхжаргал            Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

А.Зул                          Дүүргийн Ахмадын хорооны дарга

2. Дээрх өдөрлөгийн удирдамжийг нэгдүгээр, төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, зохион байгуулалттайгаар тэмдэглэн өнгөрүүлэхийг Ажлын хэсэг /Б.Мөнхбат/, хороодын Засаг дарга, ахмадын зөвлөл, холбогдох хэлтэс, албадын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх өдөрлөгийн арга хэмжээнд зарцуулагдах 34.795.000 /гучин дөрвөн сая долоон ерэн таван мянга/ төгрөгийг Ахмадын хорооны төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Ахмадын хорооны дарга /А.Зул/-д зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                                     Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook