быстрый займ на карту
Үзсэн: 123

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АМРАЛТЫН ГАЗРУУДАД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад стандартын үзлэг зохион байгуулах тухай” А/997 тоот дугаартай захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг амралтын газруудад үзлэг шалгалтыг 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр зохион байгууллаа.

Уг шалгалт нь “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууц үйл ажиллагаа эрхлэх журам” болон амралтын газрын үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах, гал түймрийн болзошгүй эрсдэл, үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган ажиллахад чиглэж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчил дутагдлыг арилгуулан ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook