быстрый займ на карту
Үзсэн: 128

ДУЛААЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргээс санаачлан агаарын бохирдлыг бууруулах зорилготой “ДУЛААЛГЫН АЯН” – ыг 2018 оноос хойш зохион байгуулж, гэр хорооллын айл өрхийн дулаан алдагдлыг бууруулж, утаагүй тохитой орчныг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах ажлуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны зорилтот бүлгийн 23 өрхийн амины сууц болон гэрийг дулаалах төслийг МЭС – тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол төсөлд хамрагдахаар сонгогдсон айл өрхийн дулаалгын ажлын явцтай танилцлаа.

Төслийн ажилд өрхийн иргэд биечлэн оролцож гэр сууцаа дулаалах ажлыг “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХХК – ийн мэргэжлийн багтай хамтран гүйцэтгэж тодорхой хэмжээний ажлын дадлага туршлагатай болж байгаа талаараа төсөлд хамрагдсан айл өрхийн гишүүд танилцуулсан байна.

 

 

Leave a Reply

  • Facebook