быстрый займ на карту
Үзсэн: 116

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөн дээр дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл үүрэг чиглэл өглөө. Тухайлбал өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой цахим бүртгэл болон бэлтгэл ажлыг сайтар хангахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Ковид-19 цартахлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал энэ сарын 31-ныг хүртэл мөрдөгдөж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд төрийн үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах тал дээр анхаарахыг үүрэг болголоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд элс давсны нөөц базаах, сургууль цэцэрлэг, албан байгууллагын халаалтын шугам сүлжээг засварлах, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

 

 

Leave a Reply

  • Facebook