быстрый займ на карту
Үзсэн: 156

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 1 ДҮГЭЭР ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

Чингэлтэй дүүрэг Засаг захиргааны 19 нэгж хороотой. Дүүргийн иргэд та бүхэнд 1-19 дүгээр хороодын мэдээллийг хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Баасанжав овогтой Дэлгэрбат

Боловсрол

  • 1989-1998 Дорнод, Чойбалсан хот, 1-р сургууль
  • 2002-2006 МУИС Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч
  • 2008 Цагдаагийн академи, Мөрдөн байцаагч
  • 2010-2013 БНХАУ, Шанхайн Их Сургууль, Эдийн Засгийн эрх зүйн магистр
  • 2018-2018 АНУ, Вашингтон, Institute of TED, Дипломат харилцаа

Ажлын туршлага

  • 2008-2009 Худалдаа хөгжлийн банканд хуульч
  • 2013-2016 АБДС-д хуульч
  • 2016-2018 УИХТГ, Ажлын алба
  • 2018-2020 Ди Си Эс ХХК-д хуульч
  • 2020 Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Хороо хариуцсан мэргэжилтэн
  • 2020 оноос Чингэлтэй дүүргийн 1-р хорооны Засаг даргаар ажиллаж байна.

Чингэлтэй Дүүргийн 1 дүгээр хороо нь нийслэлийн төв хэсэгт байрладаг бөгөөд баруун талаараа 3 дугаар хороо, хойд талаараа  4 дүгээр хороо, зүүн талаараа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, урд талаараа Сүхбаатар дүүргийн 1, 4 дүгээр хороодтой хил залгаа оршдог.

Анх тус хорооны нутаг дэвсгэрийн үндсэн хэсэг нь 1920-иод оны үед Да Чин Вангийн хороо, Амбан бэйсийн хороо,  1956 онд Хүрээний 3 дугаар хороо гэгдэж байгаад 1965 оноос Сүхбаатарын районы ОСГ-ны 1 дүгээр хороонд харьяалагдах болжээ. “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 оны 8 дугаар сарын 19-ны 18 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо болсон.

Тус хороо нь  29,7 гектар га газар нутагтай 940 орчим өрхийн 4000 гаруй хүн амтай, орон сууцны 36 байр аж ахуйн нэгжийн тусдаа орон сууц 7, СӨХ-д 11, Төрийн өмчийн  байгууллага, аж ахуйн нэгж 600 гаруй , 12 жилийн 23 дугаар сургууль, 5, 33, 39 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Тус хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар, Жигжиджав, Б.Ширэндэв, Бага тойруу, Жуулчин, Данзанравжаа, Баруун Сэлбэ  гудамжнууд хамрагддаг.

Турк, Франц Улсын Элчин Сайдын Яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол банк, Төв шуудан, Хөрөнгийн бирж, МҮЭ-ийн төв зөвлөл, Бодь цамхаг, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төрийн ба хувийн өмчийн томоохон газрууд, Голомт, Улаанбаатар,  Хас, Төрийн банкны төвүүд,  банкны 12 салбарууд, 2 сүм байрладаг.

 

 

Leave a Reply

  • Facebook