быстрый займ на карту
Үзсэн: 102

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН БҮСЭД СУУРЬШСАН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байсан 12, 16, 17, 19 дүгээр хороодын 27 малчин өрхийг зөвшөөрсөн бүс нутаг буюу Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгой 335 гармын суурьшлын бүсэд шилжүүлэн суурьшуулах ажлыг зохион байгуулсан билээ.

Эдгээр өрхүүдтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамжав уулзаж, нөхцөл байдалтай танилцаж, тэдний санал, хүсэлтийг сонсож цаашид санал хүсэлтийн дагуу 6 асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

 

Leave a Reply

  • Facebook