быстрый займ на карту
Үзсэн: 96

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдтэй “Худалдаа, үйлчилгээний салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулах,  “Хүнс органик хаягдлыг хэрхэн ангилж хаях” асуудлаар харилцан санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад 1, 3, 4, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 80 гаруй аж ахуйн нэгж оролцож Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Тохижилт үйлчилгээний компани, Азийн хөрс судлалын холбоо, Өнгө нэм ТББ нар мэдээлэл өгч хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, цуглуулах тээвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүнсний хог хаягдлаар компост бордоо үйлдвэрлэн Улаанбаатар хотын хөрсний үржил шимийг сайжруулах асуудлаар санал солилцлоо.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook