ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга  БАТСҮХИЙН БАТЦЭЦЭГ

БОЛОВСРОЛ:

–       1988-1998 онд Ховд аймгийн 1 дүгээр 10  жилийн дунд сургууль

–       1999-2003 онд ХААИС-ийн Газар тариалан, Үйлдвэрлэлийн менежер

–       2010 онд Удирдлагын академийг Төрийн захиргаа удирдлагаар төгссөн

АЖЛЫН ТУРШЛАГА:

–       2004-2013 онд Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

–       2014-2017 онд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагч

–       2019 онд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагч

–       2020 оноос Чингэлтэй дүүргийн  4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байна

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр 1992 онд нийслэл хотын төв хэсэгт орших 4 дүгээр хороо нь Чингэлтэй дүүргийн хороо болж шинээр зохион байгуулагдсан. Ингэснээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны зарим хэсэг, Бага тойргийн 6, 9, 17, 19, 20, 21, 37 дугаар байруудыг нэмж харьяалах болсон  байна.  Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Самбуугийн гудамж, Лааганы гудамж, НҮБ-ын гудамжаар хүрээлэгдсэн.

Тус хороо нь 30,6 га газар нутагтай. Зүүн талаараа Сүхбаатар дүүрэг, урд талаараа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, баруун талаараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, баруун хойд талаараа Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хороотой тус тус хил залгадаг.  Тус хороо 1304 өрх, 5126 хүн амтай. Орон сууцны 34 байр, 18 СӨХ үйл ажиллагаа явуулж байна.

 Мөн Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын дээд шүүх, Прокурор, Мөрдөн байцаах газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, 5 дугаар сургууль, 4, 9,18,37 дугаар цэцэрлэгүүд, Соёлын коллеж, Шинэ иргэншил дээд сургууль, Чин хур дунд сургууль зэрэг 350 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

  • Facebook