ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРОО

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга

СОСОРБАРАМЫН АМАРБАЯСГАЛАН

БОЛОВСРОЛ

  • 1989-1999 онд Чингэлтэй дүүргийн 17 дугаар дунд сургууль
  • 1999-2003 онд Батлан хамгаалахын их сургууль
  • 2014-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2003-2007 онд ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч
  • 2007-2009 онд АНОД банкинд хуулийн мэргэжилтэн
  • 2009-2013 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн
  • 2013 оноос Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг дарга

Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан гарсны дагуу УИХ-ын 1992 оны 18-р тогтоолоор Сүхбаатар дүүргийг Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг гэж 2 дүүрэг болгон зохион байгуулснаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо байгуулагджээ.

5 дугаар хороо нь 29.0 га нутаг дэвсгэртэй, 1245 өрх, 5229 хүн амтай, төрийн болон хувийн хэвшлийн 400 гаруй аж ахуй нэгжүүд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.

“Тэди” гар утас худалдааны төв, “Виктория” худалдаа үйлчилгээний төв, “Чандмань” төв, “Бишрэлт” худалдааны төв, “Бөртэ” цэргийн дүрэмт хувцасны оёдлын үйлдвэр зэрэг томоохон аж ахуй нэгжүүд, соёл үйлчилгээний газрууд төвлөрсөн хороо юм.

Leave a Reply

  • Facebook