ЗАЛУУ ХОСУУДАД ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүргээс наймдугаар сарыг “Нэг санал-Нэг санаачилга” уриан дор “Залуучуудын хөгжлийн сар” болгон зарлаж залууст чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үүний хүрээнд өнөөдөр дүүргийн олон залуу гэр бүлийн төлөөлөл болгон гэр бүл болж буй залуу хосуудад гэрлэлтийг баталгаажуулан, гэрчилгээг ёслол төгөлдөр гардуулан өглөө.

Гал голомтоо бадрааж буй 10 гэр бүлд гэрлэлтийн баталгааг гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн нар оролцож хосуудад батламж, гарын бэлэг гардуулан өглөө.

Жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан. Манай улсын хувьд энэхүү уриалгыг дэмжин энэ өдрийг 8 дугаар сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Гэрлэлтийн батламжаа гардан авсан бүх хосууддаа дүүргийн удирдлагуудын зүгээс баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөлөө.

Leave a Reply

  • Facebook