ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж,хяналт тавих” тухай А/1036 дугаар захирамжийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдан гэр хорооллын 7-19 дүгээр хорооны 31785 айл өрх бүрээр орж зуух, ханан пийшингийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 01-ний өдөр Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол Ажлын хэсгийн ахлагчийн хувьд 8-12 дугаар хорооны ажлын явцтай биечлэн танилцаж, Нийслэл, дүүргээс хамтран ажиллаж байгаа газар, хэлтсүүдийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудтай холбогдуулж үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook