ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Швейцарын холбооны улсын санхүүжилтээр “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийн менежментийг сайжруулах” төсөл нийслэлийн Чингэлтэй дүүргийн газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том 7, 12 дугаар хороодод 2019-2023 онд хэрэгжиж байгаа билээ.

Төслийн баг болон тус дүүрэгт хог хаягдлын менежментийн үйлчилгээ эрхэлдэг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК, дүүргийн холбогдох хэлтэс албадын удирдлагуудтай дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн уулзаж төслийн явцтай танилцан, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийн чанар, үр ашгийг сайжруулах талаар санал солилцов. Төслийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр байгуулах, гэр хороололд дундын хогийн цэг байгуулах, хог хаягдлын тээвэрлэлтийн менежментийг сайжруулж шаардлагатай машин техник хэрэгсэл нийлүүлэх, нийтийн эзэмшлийн шаардлагатай газруудад хяналтын камер суулгах зэрэг ажлууд хэрэгжих юм.

Leave a Reply

  • Facebook