2014 оны 9 сарын 30 Дугаар А/353 Улаанбаатар хот

Халамжийн цэцэрлэгт дэмжлэг
үзүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь заалт, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн харъяалалтай амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлогтой өрхийн, хагас, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хараа хяналтгүй зэрэг 360 хүүхдэд үнэ төлбөргүйгээр сургуулийн өмнөх боловсрол олгож буй Монголын үндэсний хүмүүнлэгийн сангийн харъяа Ивээл цэцэрлэгт хоолны болон үйлчилгээний зардалд дэмжлэг олгосугай.

2. Дээрх санхүүгийн дэмжлэгт шаардагдах нийт 30.000.000 /гучин сая / төгрөгийг, Нийгмийн халамж, үйлчилгээний зардлаас гаргахыг Тамгын газар /Д.Одбаяр/-т зөвшөөрсүгэй.

3. Цаашид хараа ханалтгүй, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн судалгааг гарган сургуулийн өмнөх болон бага дунд боловролд хамруулах, нийгэмшүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсролын хэлтэс /Т.Ням-Очир/-т, Захирамжийн хэрэгжилтийг хянан ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч /Ж.Лхагвасүрэн/-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook