“ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ-2020” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 10-ЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хичээлийн шинэ жил-2020” өргөтгөсөн худалдааг Тусгаар тогтнолын талбайд явагдаж байна.
Үзэсгэлэн худалдаанд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, хувцас зэрэг сурагчдад шаардлагатай зүйлс худалдаалагдаж байна. 2020-2021 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн найман сургуульд нийт 27871 хүүхэд суралцана.
Тус үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 10-ныг дуустал Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ.

Leave a Reply

  • Facebook