“СОЁЛЫН ЦАГ” ХӨТӨЛБӨР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай  хамтран Нийслэлийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран “Соёлын цаг” хөтөлбөрийг 8 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гурван байршилд буюу “Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн”-д өдөр бүр 12:00 цагт, 17 дугаар хорооны “Олон булагтай” цэцэрлэгт хүрээлэнд 15:00 цагт, Тусгаар тогтнолын талбайд 18:00 цагт өдөр хуваарийн дагуу холбогдох байгууллагуудын уран бүтээлчид өөрсдийн тоглолтыг толилуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1300 гаруй иргэдэд урлаг соёлын  үйлчилгээ үзүүлжээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook