АМЬДРАХ ОРЧНОО ТОХИЖУУЛАН БУСДАД ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА 

Өөрийн амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах, тохитой амьдрах боломжийг бий болгон өөрийн хашааг тохижуулан, үлгэр жишээ болон амьдарч буй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэн Т.Түвшинтөрийг онцолж байна.

Өөрийн нохой тэжээх сонирхолдоо хөтлөгдөн “Мянган найз” амьтны дэлгүүртэй болтлоо өргөжжээ. Мөн хашаандаа амьтдын баримал, мод бут сөөг тарьж ургуулсан байна. Түүний хашаагаар өдөртөө 100 гаруй хүн тогтмол орж гардаг бөгөөд хашааны тохижилт, мод бут тарьж ургуулсан талаар туршлага солилцдог байна.

Тэрээр “Манайд ирсэн хүмүүс үргэлж эерэг энергитэй, урмын үг хэлж байдаг. Тэднээс маш их урам авч дахин илүү ихийг хийж бүтээхээр хичээдэг. Мөн хүмүүс надаас үлгэр жишээ авч, өөрсдийн амьдарч буый орчноо тохижуулж, мод бут тарьж ургуулан, үр хүүхдээ зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх орчныг бий болгож байгаа нь сайхан санагддаг” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook