САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ НӨӨЦЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 18/02 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай” 17/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сайжруулсан шахмал түлшийг нөөцлөх ажлыг “Таван толгой түлш” ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол энэхүү ажлын хэрэгжилттэй танилцлаа. “Таван толгой түлш” ХХК-тай 10 байгууллага “НӨӨЦИЙН АГУУЛАХ” ажиллуулах гэрээ байгуулж, сайжруулсан шахмал түлшийг бүрэн татан авсан байна. Цаашид Нөөцийн агуулах, Дундын цэг, Борлуулалтын цэгүүдийг нэмж байгуулах ажлууд үргэлжлэн явагдах юм.

Leave a Reply

  • Facebook