ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОГЦОМ ЭРГЭЛТТЭЙ ЗАМЫН 26 ХЭСЭГТ ТОЛЬ БАЙРШУУЛЛАА

Авто замын огцом эргэлттэй цэгүүдэд зам тээврийн осол аваар гарах эрсдэл өндөр байдаг. Иймээс иргэдэд аюулгүй орчин бүрдүүлэх үүднээс Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын 26 авто замын хэсэгт толь суурилууллаа.

Уг ажлыг дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс ирсэн саналд үндэслэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл шийдвэрлэжээ.

Leave a Reply

  • Facebook