ХҮНСНИЙ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ ТУРШИЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/213 дугаар тушаалаар хүнсний хог хаягдлаар бордоо хийх төсөл хөтөлбөрүүдийг уялдуулж ажиллах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс хүнсний хаягдал цуглуулах туршилтын ажлыг эхлүүлээд 14 хонож байна.

Одоогоор Чингэлтэй дүүргийн 10 гаруй томоохон ресторан, зоогийн газар, зочид буудлаас гарсан хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниас тусгай тээврийн машинаар ачиж байна.

Хог ангилан ялгахад хэрэглэгдэж байгаа уут нь хэмжээнээсээ хамааран 1-3 сарын дотор хөрсөнд шингэдэг. Тиймээс ангилсан хүнсний хог хаягдал ууттайгаа бордоо болгон ашиглагдах боломжтой юм.

Хог хаягдлыг ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар эдийн засгийн өсөлтөд нэмэртэй тул иргэний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй юм.

Leave a Reply

  • Facebook