ҮЗЛЭГИЙН ЦАГ АВАХ 1800-0119 ДУГААРЫН УТАС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Эмнэлгээр үйлчлүүлэх үзлэгийн цаг авах гэж эрт дугаарлаж, урт дараалалд зогсох нь иргэдэд хүлээгдэл, чирэгдэл үүсдэг байсан. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг туршилтын журмаар ажиллуулж эхэллээ.

Дуудлагын нэгдсэн төвийн 1800-0119 дугаараар эхний ээлжинд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Чингэлтэй болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн цаг авч болох юм.

Тиймээс дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй иргэд амбулаторийн үзлэгийн цагийг доорх тусгай дугаарт холбогдон захиалах боломжтой.

 

Leave a Reply

  • Facebook