“ЭХИЙН АЛДАР” ОДОНГИЙН ТЭТГЭМЖЭЭ ЦАХИМААР АВААРАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар одон”-г дөрөв болон зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн эхэд олгодог.

“Эхийн алдар” одонтой ээж та нийгмийн халамжийн нэгдсэн систем болох www.ehalamj.mn -д цахимаар хүсэлтээ илгээж дансаа бүртгүүлээд одонгийн тэтгэмжээ шууд дансандаа авах боломжтой.

“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөг, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой бол 100 мянган төгрөгийг жил бүр олгодог билээ. Тус тэтгэмжийг 2019 онд 223.3 мянга, 2020 онд 217.6 мянган эхэд олгосон байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook