ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АЛБА ХААГЧИД ТУСГАЙ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭВ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын хуваарь, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/198 дугаар тушаал, Нийслэлийн Цэргийн штабын даргын А/17 дугаар тушаалын дагуу дүүргийн ЗДТГ-ын Цэргийн алба хаагчид тусгай үүргийн ажлаа амжилттай гүйцэтгэлээ.

БНСУ, Япон Улсаас тусгай үүргийн транзит нислэгээр  ирсэн 304 иргэнийг 08 дугаар сарын 14-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тоёоко” зочид буудалд УОК-ийн шийдвэрийн дагуу тусгаарласан. Тусгаарлагдсан иргэдэд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар цэргийн дүйцүүлэх 20 хүний бүрэлдэхүүнтэй алба хаагчид 08 дугаар сарын 25-аас 09 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд өдрийн гурван удаагийн дөрвөн хоол хүргэх ажил үүргийг амжилттай хийж гүйцэтгэлээ.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook