ТАТВАРЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИД “ӨГӨӨМӨР СЭТГЭЛ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Татварын албаны 29 жилийн ой, “Татварын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Өгөөмөр сэтгэл” аяныг зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд хэлтсийн албан хаагчид дүүргийн 10-р хорооны иргэдэд сэтгэлийн дэм, амьдралд нь тус нэмэр болох үүднээс хувцас, гутал, сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцас зэрэг эд зүйлсээр тусламж үзүүлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook