НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙД АРИУТГАЛ ХИЙГДЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх тухай” А/373 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн 1-19 дүгээр хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн болон спорт тоглоомын талбай, гэр хорооллын гудамж, далан сувгийн халдваргүйтгэлийг дүүргийн эрсдэл бүхий цэгүүдэд мананцар үүсгэх тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжөөр хуваарийн дагуу 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. Тус ажлын хүрээнд дүүргийн 1-19 дүгээр хорооны 347км авто зам дагуу ариутгал халваргүйтэлийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэв.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook