ХОРООДЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор дүүргийн 1-19 дүгээр хороодын иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж эхлээд байна.

Уулзалт 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл батлагдсан хуваарийн дагуу 1-19 дүгээр хороодод зохион байгуулагдах бөгөөд иргэдийн санал хүсэлтийг зохих түвшинд шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэх юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook