ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ НИТХ-Д МАН-ААС НЭР ДЭВШИХЭЭР БОЛЛОО

Нийслэлийн МАН-ын хорооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх 45 нэр дэвшигчдийг тодруулжээ. Нэр дэвшигчдийг тодруулахдаа эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай гэсэн зарчмуудыг шалгуур болгосон гэдгээ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар хэллээ. Энэ удаагийн сонгуульд НИТХ-ын 16 дугаар тойрогт НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ дахин нэр дэвших эрхээ авлаа.

Боловсрол, ажлын туршлага:

Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй боловсролын ухааны магистр зэрэгтэй бөгөөд ажлын туршлага, сонгуульт ажлыг товч дурьдвал 2006-2010 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаас гараагаа эхэлж, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, 2007-2010 онд нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан, 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2011-2012 онд МҮХАҮТ-д хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2013-2016 онд МАН-ын Улс төрийн бодлогын газарт ахлах ажилтан, 2016-2018 онд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга, 2018 онд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан МАН-ын залуу боловсон хүчин юм.

 

 

 

Leave a Reply

  • Facebook