ИРГЭДИЙГ “ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ” ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Нийслэлийн Спорт хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрт зохион байгуулж байна. Үүнтэй холбоотой Чингэлтэй дүүрэгт тогтмол дасгал хийх байршлыг хүргэж байна.

  • Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн болон 1-6 хороод, 8 хороо, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт иргэд дасгал хөдөлгөөн хийж байна.

Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Өглөөний дасгал”-ыг нийслэлийн есөн дүүргийн спорт талбайд зохион байгуулж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, дасгал хөдөлгөөн хамтдаа хийхийг уриалж байна.

 

Leave a Reply

  • Facebook