УИХ-ЫН ГИШҮҮН, ИННОВАЦИ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Н.УЧРАЛ НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн лаборатори 23 дугаар сургууль сургалтын системдээ “Sols23”, “Moodle” зэрэг үүлэн технологийн системийг нэвтрүүлснээр бүх хичээлийн агуулгыг цахим хэлбэрт шилжүүлж, сурагчид орон зайнаас хамааралгүйгээр хүссэн орчноосоо хичээлээ хийх боломжийг бүрдүүлэн,  зарим анги танхимыг AR, VR технологи дээр тулгуурлан бодит мэт байдлаар бий болгож өгсөн нь сурагчдад тус хичээлийг илүү сонирхолтой байдлаар үзэх судлах боломжийг олгосон юм.

Өнөөдөр тус системийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Инноваци, Цахим Бодлогын Байнгын Хорооны Дарга Н.Учрал, Сонгинохайрхан дүүргийн  зарим ЕБС-иудын төлөөлөл танилцаж туршлага солилцох арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд НИТХ-ын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Орон тооны Зөвлөх Д.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн ЕБС-иудын төлөөлөл оролцов.

Нийслэлдээ анхлан энэхүү үүлэн технологийг нэвтрүүлснээр багш, сурагчид зайнаас үл хамааран шалгалтын тест боловсруулах, шалгалтад хамрагдах, видео хичээл бэлтгэх, оролцох, гэрийн даалгавар боловсруулах, гүйцэтгэх, шалгуулах,  зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ 23 дугаар сургуулийн сайн туршлагыг бусад дүүргүүдэд нэвтрүүлэх нь багшийн ачааллыг хөнгөвчлөх, өөрийгөө хөгжүүлэх, сурагчдад зайнаас үл хамааран чанартай боловсрол эзэмших зэрэг олон давуу талтай юм. Тиймээс 23 дугаар сургууль дээр нэгэнт амжилттай болчихсон цахим систем, бэлэн болгоод буй 5000 гаруй цахим хичээлийг зөвхөн эндээ ашиглаад дуусвал хайран. Бусад сургуулиуд ч энэ туршлагыг шууд нэвтрүүлж, ажлаа түргэвчлэх нь зөв юм гэдгийг онцоллоо. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн удирдлагын зүгээс боловсролын салбарыг бодлогоор дэмжин ажиллана, төвийн болон алслагдмал сургуулиудын сургалтын системийн ялгааг арилгана. 23 дугаар сургуулийн туршлагыг дүүргийн 2 сургуульд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна гэдгийг онцолсон юм.

 

 

 

Leave a Reply

  • Facebook