СПОРТ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Биеийн тамир, спортын хороо хамтран дүүргийн өсвөр үе, залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэн, хөгжүүлэх, спортын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, өсвөр, залуу үеийнхнийг бэлтгэх зорилгоор “Спорт өдөрлөг” –ийг дүүргийн 1-19 дүгээр хороодын дунд зохион байгуулж байна.

Хуваарийн дагуу 9 дүгээр сарын 08-ны өдөр буюу өнөөдөр дүүргийн 4-р хороонд байрлах “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэн, 5-р хорооны иргэд Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд, 6-р хорооны 50-р сургуулийн сагсан бөмбөгийн талбайд тус тус зохион байгуулагдлаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook