“ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ” ИЖ БҮРЭН ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭР ХАНГАГДЛАА

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Өрхийн хөгжлийн дэмжих төв”-ийн сургалтын өрөөг иж бүрэн техник хэрэгслээр хангалаа. БНСУ-ын “Койка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийн хүрээнд “SoluTek system” компанийн сүүлийн үеийн өндөр хурдтай компьютер, принтер, проектор, дэлгэц болон ширээ сандал зэрэг техник хэрэгслээр хангажээ.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь шинээр тохижуулсан сургалтын өрөөг  дүүргийн иргэд болон төвийн бизнес эрхлэгчдийг мэдээ мэдээллээр хангах, интернет ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook