“СОЁЛЫН ЦАГ” ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ

Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран “Соёлын цаг” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ.

Тоглолтын хуваарийн дагуу өнөөдөр буюу 09 дүгээр сарын 09-ний өдөр 12:00-13:00 цагт Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд, 15:00-16:00 цагт Олон булагтай цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын уран бүтээлчид тоглолт үзүүлсэн бол 18:00-19:00 цагт Тусгаар тогтнолын талбайд уран бүтээлийн тоглолтоо иргэдэд толилуулах юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook