ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАЛАА

Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346,  “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих тухай” А/1036 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай А/468 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн гэр хорооллын 7-19 дүгээр хороодын хэсгийн ахлагч нартай хамтран угаарын хийн хордлогод өртөж болзошгүй 501 айл өрхөд угаарын хийн мэдрэгч тарааж, пийшин зуух, яндангийн эвдрэл гэмтлийг засварлах, гэр байшиндаа дулаалга хийх, сайжруулсан шахмал түлшний зөв галлагааг хэрхэн хийх болон угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook