ХЭЛМЭГДЭГСДЭД ЗОРИУЛСАН ДУРСГАЛЫН ХӨШӨӨ

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр өнөөдөр тохиож байна. 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэсээр ирсэн юм.
Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө босгох шийдвэр 1991 онд гарч, 1997 онд Төрийн соёрхолт уран барималч Л.Болдын эх загвараар энэхүү хөшөөг бүтээжээ. Хөшөөнд хэлмэгдүүлэлт, хаагдмал байдлыг илэрхийлсэн хар дөрвөлжин хүрээнээс гэрэл рүү эрчимтэй тэмүүлсэн хүний хөдөлгөөнөөр дүрсэлжээ.
Хөшөө урт, өргөн 50 метр, өндөр 6.5 м, 7-8 тонн жинтэй юм. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд орших уг хөшөө нь 1990 оноос хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт боссон анхны модернист чиглэлийн хөшөө гэдгээрээ онцлог юм.
“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартагтун”

Leave a Reply

  • Facebook