ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЦАХИМ ТОГЛООМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам” болон Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар хурлын шийдвэрээр цахим тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, бага насны буюу 16 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй байхаар зохицуулалт хийж, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээх тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1073 дугаар захирамжийн хэрэгжилтэд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Чингэлтэй дүүрэгт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  аж ахуйн нэгжүүдийг хамруулж 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Шалгалтыг Чингэлтэй дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн  даргаар ахлуулсан Дэд ажлын хэсэг зохион байгуулж холбогдох хууль тогтоомж,  захирамж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан Ковид-19 халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний зааврыг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч илэрсэн зөрчлийг арилгуулж шаардлагатай тохиолдолд хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажиллаж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook