быстрый займ на карту
Үзсэн: 43

“ХИМИЙН ДОЗИМЕТРЧИН” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын 2020 оны А/23 дугаар тушаалын дагуу  Хилийн ба дотоодын цэрэгт алба хаасан цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд “Химийн дозиметрчин” цэргийн бага мэргэжлээр сургалтыг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн 9 дүгээр сарын 10-аас эхлэн зохион байгуулж байна.

Тус сургалтыг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабтай хамтран Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хариуцан ажиллаж байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа оролцож, бие бүрэлдэхүүнд  сахилга зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа, цар тахалын үеийн дэглэмийг сахих, хичээл сургалтад идэвхтэй оролцох талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

 

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook