быстрый займ на карту
Үзсэн: 35

1-19 ДҮГЭЭР ХОРООДЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс дүүргийн 1-19 дүгээр хороодын иргэдтэй уулзаж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр иргэдийн санал хүсэлтийг сонсох, зохих түвшинд шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагаанд тусгах зорилгоор “Иргэдтэй уулзах уулзалт”-ыг зохион байгууллаа.

Уулзалтыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулсан бөгөөд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж уулзалтыг ахалж, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд болон шийдвэр гаргах түвшний албан хаагчид оролцож, иргэдийн асуулт болон санал хүсэлтэд хариу өгч ажиллалаа. Иргэдтэй уулзах уулзалтад 1-19 дүгээр хороодын нийт 939 иргэн оролцож, 203 иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook