быстрый займ на карту
Үзсэн: 36

ЭРХ ЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТАД 63 ОРОЛЦОГЧ ХАМРАГДЛАА 

Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгахтай холбоотой анхаарах асуудлуудын талаар 30 дугаар тойргийн 44 хэсгийн хороодод ажиллах итгэмжлэгдсэн ажилтны “Эрх зүйн сургалт”-ыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Нийт 63 итгэмжлэгдсэн ажилтан улсын бүртгэлийн байгууллагыг төлөөлөн гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийн дагуу дараах 5 хичээлийг орлоо.

  1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулиар улсын бүртгэлийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа,
  2. Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтны ёс зүй,
  3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх журам,
  4. Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтны гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлага,
  5. “төрийн болон албаны нууц хариуцсан албан тушаалтан, иргэний үүрэг”, “төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага”.

Мөн сургалтын дараа 63 итгэмжлэгдсэн ажилтантай гэрээ байгуулж, нууцын баталгааг гаргуулан авсан юм.

Leave a Reply

  • Facebook