быстрый займ на карту
Үзсэн: 48

ДЭН БУУДЛУУДАД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Дэн буудал” арга хэмжээ удирдамжийн хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, дүүргийн Цагдаагийн 1, 2 хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалт хийгдлээ.

Тус шалгалтаар Чингэлтэй дүүрэгт байрлах 12 дэн буудлын зочдын өрөөний талбайн хэмжээ стандарт заасан хэмжээнээс бага, орны гудас матрас болон цагаан хэрэглэлүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлчлүүлэгчийн тоогоор гарын алчуургүй, ариун цэврийн өрөөнд нэг удаагийн оо, сойз, саван, шампунь хангалтгүй, нэг удаагийн хэрэгслийн шинжилгээний бичиггүй, ажилчид ажлын хувцасгүй, цэвэрлэгээнд халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу тогтмол хэрэглэж хэвшээгүй, өрөөнүүдийн өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй болохыг олж тогтоосон.

Мөн шалгалтанд хамрагдсан 12 газраас гурван дэн буудал засвартай, гурван дэн буудал шалгалтын явцад зөрчилтэй байсан тул үйл ажиллагааг зогсоох санал өгч, хоёр дэн буудалд ЗТХ-ийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ тус тус авч улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч ажилласан байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook