Дугаар А/354 2014 оны 9 сарын 30 Үнэлгээний хороо байгуулах тухай

2014 оны 9 сарын 30                        Дугаар А/354                              Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол улсын улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт,Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/822 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд тус дүүрэгт хийгдэх зарим хороодын иргэдэд үйлчлэх танхимын засвар, тавилга тоног төхөөрөмж худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Үүнд:

 

Үнэлгээний хорооны дарга          С.Жамъяндорж       Худалдан авах

ажиллагааны

албаны дарга

 

А.Гэрэлт-Од             Тохижилт, дэд бүтцийн

хэлтсийн ахлах

мэргэжилтэн

 

Н.Дэлгэрмаа             Санхүү, төрийн сангийн

хэлтсийн ерөнхий

нягтлан бодогч

 

Т.Энхжаргал            16-р хороо, Согоотын

4-641-тоотын оршин

суугч иргэн

 

Ц.Дарханбат             Санаачлагатай нийгэм

ТББ-ын төлөөлөл

 

П.Батцэцэг               ВИП-кар ХХК-ны

төлөөлөл

 

Нарийн бичгийн дарга                 С.Нямжав                   Худалдан авах

ажиллагааны албаны

ахлах мэргэжилтэн

  1. Дээрх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үнэлгээний хороо /С.Жамъяндорж/-нд даалгасугай.

 

  1. Ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, өмч хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Д.Одбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                           Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook