БНЭУ-ЫН ЭСЯ-НЫ НЭГДҮГЭЭР НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ  УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яам, Чингэлтэй дүүрэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Боловсролын хэлтсийн дарга Х.Батболд, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга О.П.Мийна-тай уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөнд тусгагдсан нэн тэргүүний асуудлуудын хүрээнд санал солилцож, хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook