МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН АХМАД НАСТАЙ ИРГЭНЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН Д.ДОЛГОРЫГ БҮРТГЭСНИЙГ БАТЛАМЖИЛЛАА

Монгол Улсын хамгийн ахмад настан 113 настай Д.Долгор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд аж төрж байна. Ахмадын баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс өндөр настан Д.Долгорт хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэн Д.Долгорыг Монгол Улсын “Хамгийн өндөр настан”-аар батламжилсан батламжийг гардуулан өгсөн юм.

Сонирхуулахад Гиннесийн номонд бүртгэгдсэнээр дэлхийн хамгийн өндөр настан нь Их Британийн иргэн 1908 онд төрсөн өдгөө 112 настай Роберт Уайтон байдаг бөгөөд Д.Долгор түүнээс нэг насаар эгч буюу 1907 онд төрсөн өдгөө 113 настай юм.

Leave a Reply

  • Facebook