Дугаар А/03 2014-01-02 өдөр Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай

2014 оны 01 сарын 02 өд Дугаар А/03 Улаанбаатар хот
Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт,
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйл,Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Монгол улсын
Ерөнхийлөгчийн 2013 оны 88 дугаар зарлиг, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төр засгийн бодлого шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,Нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, зохион байгуулж буй олон талт үйл ажиллагааг дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол мэдээлж байх, үйл ажиллагааны төлөвлөгөө,тайлан, өргөдөл гомдол, албан бичиг хэрэг хөтлөлтийг бүрэн цахимжуулах замаар
мэдээллийн ил тод байдлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга, дэргэдэх хэлтэс албадын дарга, хороодын Засаг
дарга нарт тус тус үүрэг болгосугай.
2. Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн ажлын үрдүнг тухайн байгууллагын төсвийн шууд захирагчдын ажил дүгнэх үнэлгээний гол
шалгуур болгон дүгнэж байхыг Засаг даргын Тамгын газар /Д.Одбаяр/-т даалгасугай.

3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын
Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Б.Мөнхбат/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook