2014-01-07 өдөр Дугаар Б/05 Улаанбаатар хот Буцалтгүй тусламж олгох тухай

                                         2014 оны 01 сарын 07 өдөр Дугаар Б/05                                                                 Улаанбаатар хот
Буцалтгүй тусламж олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагынтухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дэх хэсгийн “г”, 29.2 дахь заалт, Сангийн
сайдын 239 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХнь:
1. Тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн Х.Сувдын хүүхэд С.Саруулзул ньхүнд өвчний улмаас яаралтай мэс заслын эмчилгээ хийлгэхэд шаардлагатай эм,
тариа, хэрэгсэл худалдан авахад санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл хүсэлт ирүүлснийг харгалзан нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.
2. Дээрх буцалтгүй тусламжийн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Д.Одбаяр/-т зөвшөөрсүгэй.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Санхүү,эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Б.Мөнхбат/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook